Автомашингүй өдрөөр 375 алба хаагч, 300 гаруй цэгт хяналт тавьж ажиллана

Автомашингүй өдрийн замын хөдөлгөөний хязгаарлалт болон бусад мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат өглөө. Тэрбээр: -Автомашингүй өдөр арга хэмжээний хүрээнд өглөөний 07:00-18:00 цаг хүртэл тодорхой бүсийн замын хөдөлгөөнийг түр хаана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 375 алба хаагч, 300 гаруй цэгт хяналт тавьж ажиллана. МУИС-иас зохион байгуулж буй 15 км-ийн гүйлтийн хүрээнд цагдаагийн байгууллагаас 150 орчим алба хаагч хэвийн, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж, явган, мотоциклтой эргүүлүүд гарна. Автомашингүй өдрөөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, … Continue reading Автомашингүй өдрөөр 375 алба хаагч, 300 гаруй цэгт хяналт тавьж ажиллана